Гарчиг: Татах:
1ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬ
 Тодорхойлолт: Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГЫГ СУДЛАН, БҮРТГЭХ ДҮРЭМ
 Тодорхойлолт: Энэ дүрмийн зорилго нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага /цаашид "ажил олгогч" гэнэ/-д гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судалж тогтоох, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
3ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ
 Тодорхойлолт: Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.
4НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
 Тодорхойлолт: Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах болон нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
5Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм
 Тодорхойлолт: Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөлийн зорилго нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажлын зохистой орчныг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад оршино.

Сургаалт үгс

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш

"Самюэл Смайлс"

 

Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй

"Шопенхуаэр"

 

Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй

"Жан Поль"

 

Холбоо барих

   1 2 3  Дараах