Ослууд

ОСЛЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2012-11-02


ОСЛЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

 

Нэг. Осол гарсан нөхцөл байдал.

2012 оны 10 сарын 28-ний өдрийн 15 цаг 30 минутын үед Сайншанд татах хэсгийн илчит тэрэгний туслах машинч Д.Гансүх Чойр-Сайншандын чиглэлд 3564-р галт тэрэг 2Загал-004 илчит тэрэгтэй аялал хийж байгаад Улхын-Овоо-Агьсүмбэтийн хоорондын замд А секцийн туслах талын хаалга хаагдахгүй байхаар нь арчих материал хавчуулж хаах гэж байгаад баруун гарын дунд хурууны нэгдүгээр үеийг хавчуулсан осол гарлаа. 

Хоёр. Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл.

            А. Ажилтан аюулгүй ажиллагааны зааварчилгаа, технологийг горимыг зөрчсөн.

            Б. Улиралын ээлжит давтан зааварчилгааны 1.8“ Зүтгүүрийн хаалга хаахдаа гараа хавчуулахаас болгоомжил. Заавал бариулаас барьж хааж бай. Хаалганы нугасан хэсэгт болон босоо хөндлийн хэсгүүдэд гараа байрлуулахыг хориглоно. ” заалтыг зөрчсөн.

            В. Зүтгүүрийн бригадын ажлын технологийн гормын 4.1.2 “ шат хаалга, хаалганы бариул, цоож зэргийг гэмтэлгүй эсэхийг магадлана”  , 4.2.3 “ хаалганы нугас, хөндлөн хэсгүүдэд гар, хуруугаа байрлуулах” , 4.2.6 “ хаалганы нугас, босоо хэвтүү хөндлүүд /рам/-д гар, хуруугаа хүргэхээс” хориглох, 4.3.4 “ хаалганы нугас босоо хэвтээ хөндлүүд / рам/ -д гар, хуруугаа хавчуулах хүргэхээс” анхаарах зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн.

 

Гурав. Цаашид авах арга хэмжээ

 

  1. Осол гарсан нөхцөл байдлын талаар нийт ажилчдад мэдээлэл хийж, ээлжит бус давтан зааварчилгаа өгч ажилла.
  2. Илчит тэрэгний санамжийн дэвтэр ТУ-152 дээр байгаа санамжуудыг ПТО цехийн хүлээн авагч нар арилгуулж галт тэргэнд өгч байх.
  3. 2 Загал болон бүх серийн илчит тэрэгний хаалга, цонхны гэмтлийг илрүүлэх засах талаар ээлжит бус үзлэг хийх.
  4. Үйлдвэрлэлийн осол болон хурц хордлого гарсан үед зарлан мэдээлэх үйл ажиллагааг засгийн газрын 2009 оны 1 сарын 14-ний 14-р тогтоолын 5-р бүлгийн 5.1-р заалтын дагуу гүйцэтгэж байхаар ээлжит бус давтан зааварчилгаа өгөх.
  5. Засвараас гарч байгаа илчит тэрэгний хаалга, цонхны түгжээ, бариул, нугас зэрэгт байгаа гэмтлүүдийг бүрэн арилгаж галт тэргэнд өгч байх.
  6. Ослын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө гарган, гүйцэтгэх ажлыг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавин ажиллах.

Нийт сэтгэгдэл (0)
 
Сэтгэгдэл үлдээх:
Нэр:
E-mail хаяг:
Сэтгэгдэл:
 


дэд гарчиг

 

Сургаалт үгс

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш

"Самюэл Смайлс"

 

Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй

"Шопенхуаэр"

 

Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй

"Жан Поль"

 

Холбоо барих