Ослууд

Сайншанд дахь орон сууцны анги

2012-10-05


     2012 оны 09-р сарын 23-ны 12.20 цагт Сайншанд дахь ОСА-ийн Зүүнбаян хэсгийн гагнуурчин Х.Ганболд халуун усны шугамын гэмтлийг засварлахаар гагнуурын ажил хийж байхад сантехникийн слесарь Б.Ганбаяр гагнуурын аппарат ачсан зөөврийн тэргэнцэрийн бариулаас барих үед гагнуурын аппарат тэжээлийн утасны бүрээс шалбархай байснаас богино холболт үүсч хүчдэлд нэрвэгдэн нас барсан.

Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл:

1.Байгууллагын захиргаа шинээр гагнуурын аппарат авахдаа зөөврийн зориулалттайг сонгоогүй байна.

2. Цахилгаанчин гагнуурын аппаратны тэжээлийн утасны холболт, автомат залгуур, кабелуудыг цахилгааны аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн байдлаар холболт хийж өгсөн.

3. Гагнуурчин гагнуурын аппаратыг тэргэнцэр дээр буруу байрлуулж тэжээлийн утас холбогдож бүрээс нь шалбарах аюулгтай нөхцөл байдал үүссэн үед үзэж шалгаагүй.

4. Зөөврийн тоног төхөөрөмжүүдэд зориулагдсан газардуулга хэрэглээгүй.

5. Тухайн орчин чийгтэй, осолдогч ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл, бээлийгүй байсан.

6. Осолдогчийг гэмтэл гарсан үед дуудаж ажиллуулахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, удирдах ажилчдын зүгээс тавих хяналтгүй ажиллуулсан.

Нийт сэтгэгдэл (2)
 
төблостөб
үнэн ш дээ
2012 оны 10-р сарын 09
Zochin
Энэ осолд хариуцлага алдсан хүнд харицлага тооцсон юмуу Одоо болтол хариуцлага тооцоогүй СШ Орон сууцны ангийн дарга Д. Ганболд малаа хариулаад бахархалтай нь аргагүй л явж байна. Ариунболдоо энэ бүхнийг нийт төмөр замчид харж байгаа шүү ХАРИУЦЛАГА ХАРИУЦЛАГА ХАРИУЦЛАГА !!!!
2012 оны 10-р сарын 06
Сэтгэгдэл үлдээх:
Нэр:
E-mail хаяг:
Сэтгэгдэл:
 


дэд гарчиг

 

Сургаалт үгс

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш

"Самюэл Смайлс"

 

Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй

"Шопенхуаэр"

 

Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй

"Жан Поль"

 

Холбоо барих