Ослууд

Суудлын вагон депо

2012-10-05


2012 оны 07-р сарын 09-ны 16.30 цагт Улаанбаатар дахь вагон депогийн зэхэлт бэлтгэлийн конторын талбайн цэвэрлэгч, ачигч Ж.Наранпил нь депогийн  43-р зам дээр зогсож байсан  УБ-Эрээний чиглэлийн галт тэрэгний  423-р вагоныг ус буцалгуурын модоор зэхэж байхад УАЗ-3303 маркийн автомашин урагш хөдлөх үед тэвшин дээрээс арагшаа унаж  нурууны S-3 нугалмын яс хугарсан осол гаргасан.

Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл:

1.Зэхэлт бэлтгэлийн конторын мастер осолдогчид ажлын байр өөрчлөгдөх үед өдөр тутмын зааварчилгаа өгсөн боловч тусгайлан заалт оруулж өгөөгүй.

2. УАЗ-3303 маркийн машины жолооч автомашиныг хөдөлгөх үед дохио өгөөгүй.

3. Осолдогч Ж.Наранпил нь 423-р вагоныг зэхэхдээ автомашины хөдөлгөөний үед хүрзээр мод нэмж өгөх үйлдэл хийж тэвшнээс унасан.

4. Байгууллагын захиргаа ажилтны ажлын байр өөрчлөгдсөн үед тушаал гаргаж албан ёсоор томилоогүй.

Нийт сэтгэгдэл (1)
 
zochin
zarin osoluud yagaad end niitlegdehgvi bna aa eswel nuugaad bna uu ariunboldooo
2012 оны 10-р сарын 06
Сэтгэгдэл үлдээх:
Нэр:
E-mail хаяг:
Сэтгэгдэл:
 


дэд гарчиг

 

Сургаалт үгс

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш

"Самюэл Смайлс"

 

Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй

"Шопенхуаэр"

 

Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй

"Жан Поль"

 

Холбоо барих