Ослууд

ОСЛЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2012-11-06


Замынүүд Техник үзлэгийн газар

дэлгэрэнгүй...

ОСЛЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2012-11-02


Туслах машинч Хуруугаа хавчуулсан осол 

дэлгэрэнгүй...

Суудлын вагон депо

2012-10-05


2012 оны 07-р сарын 09-ны 16.30 цагт Улаанбаатар дахь вагон депогийн зэхэлт бэлтгэлийн конторын талбайн цэвэрлэгч, ачигч Ж.Наранпил нь депогийн  43-р зам дээр зогсож байсан  УБ-Эрээний чиглэлийн галт тэрэгний  423-р вагоныг ус буцалгуурын модоор зэхэж байхад УАЗ-303 маркийн автомашин урагш хөдлөх үед тэвшин дээрээс арагшаа унаж  нурууны S-3 нугалмын яс хугарсан осол гаргасан.

дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн хэлтэс

2012-10-05


2012 оны 08-р сарын 02-ны 18.30 цагт Эрүүл мэндийн хэлтсийн  лабораторид химич М.Цэрэндолгор ажлын байранд засвар хийгдсэний дараа тавилга эд хогшил, тоног төхөөрөмжөө байрлуулах, цэвэрлэгээ үйлчилгээ хийж байгаад татах шүүгээний шилэн хаалтны тулгуур бэхэлгээ хангалтгүйг мэдэлгүй хөл дээрээ унагаж, ззүн хөлийн шөрмөсийг гэмтээсэн осол гарсан. 

дэлгэрэнгүй...

Сайншанд дахь орон сууцны анги

2012-10-05


     2012 оны 09-р сарын 23-ны 12.20 цагт Сайншанд дахь ОСА-ийн Зүүнбаян хэсгийн гагнуурчин Х.Ганболд халуун усны шугамын гэмтлийг засварлахаар гагнуурын ажил хийж байхад сантехникийн слесарь Б.Ганбаяр гагнуурын аппарат ачсан зөөврийн тэргэнцэрийн бариулаас барих үед гагнуурын аппарат тэжээлийн утасны бүрээс шалбархай байснаас богино холболт үүсч хүчдэлд нэрвэгдэн нас барсан.

дэлгэрэнгүй...

Чулуун завод

2012-10-04


2012 оны 4-р сарын 17-ны 13.57 цагт Чулуун завод Бутлагч Д.Саруулсайхан Шигшүүрийн хувиарлах бункерт хєшүүргийн арга хэрэглэж байхад катинга тасарч єндрєєс унахдаа ар талруугаа савж унсанаас баруун ташааны сүүжний дэлбээ яс дээд хэсэгтээ хугарсан осол гарсан байна.

дэлгэрэнгүй...

Замын 4-р анги

2012-10-04


2012 оны 06-р сарын 20-ны 13.50 цагт Замын 4-р анги Замчин 3-р зэрэг Б.Адъяа Замын 4-р анги Шивээ говь зєрлєгт КЖДЭ-25 кранаар полувагонд  сумын зүрхэвч ачиж байх үед зүрхэвчийн ивүүрийн хэсэгт тогтоон оосорлосон тросс сулран шувтарч гүйснээс ачаа холбирон оосорлогчийн үүрэг гүйцэтгэж байсан замчин Б.Адъяа баруун хєлний түнхний хэсгээр зам тємєрт дарагдан хугарсан осол гарсан.  

дэлгэрэнгүй...

Замын 1-р анги

2010-07-29


2007 оны 4-р сарын 26-нд 16.15 цагт мотовозын туслах Б.Эрдэнэбаяр кабины орой дээрээс унаж нурууны зөөлөн эдээ гэмтээсэн.

дэлгэрэнгүй...

Замын 4-р анги

2010-07-29


2007 оны 05 сарын 09 ны өдрийн 12.00 цагийн орчим туслах машинч Н.Энхболд зүүн хөлийн шилбэний хэсгийг кабины дэгээ краны сумны хооронд хавчуулж хугалсан осол гарсан .

дэлгэрэнгүй...

Сайншанд татах хэсэг

2010-07-29


Сайншанд татах хэсгийн рестатын засварчин Г.Батдэлгэр нуруундаа хүнд гэмтэл авсан.

дэлгэрэнгүй...

Улаанбаатар Суудлын вагон депо

2010-07-29


2008 оны 06-р сарын 30-нд засварчин П.Балт баруун нүдний зөөлөн эдээ гэмтээсэн.

дэлгэрэнгүй...

Замын-Үүд шилжүүлэн ачих анги

2010-07-29


2008 оны 07-р сарын 23-нд Замын-Үүд шилжүүлэн ачих ангид калмарын дугуйн обуданд үүссэн цав буудсанаас 3 хүн осолдсон бүлэг осол гарлаа.

дэлгэрэнгүй...

Улаанбаатар өртөө

2010-07-29


2008 оны 08-р сарын 12-ны өдрийн 01.59 цагийн орчим сэлгээний ажил хийж байсан туслах найруулагч Ж.Билэгсайхан хоёр хөлөө дайруулсан.

дэлгэрэнгүй...

Замын 1-р анги

2010-07-29


2008 оны 09-р сарын 09-нд замчин Б.Баяндэлгэр хуруугаа хавчуулсан.

дэлгэрэнгүй...

НГЧ-1

2010-07-29


2008 оны 09-р сарын 24-нд 10.30 цагт Г.Ганболд өндрөөс унаж гэмтсэн.

дэлгэрэнгүй...

Замын 6-р анги

2010-07-29


Замын 6-р ангийн замчин П.Эрдэнэцэцэг 2008 оны 03-р сарын 13-ны өдөр 07.05 цагт Салхит өртөөний 157-р км-н ПК-2-т байрлах хамгаалалттай гармын жижүүрээр ажиллаж байхдаа 1-р замын гармын ховил цэвэрлэж байх үед Салхит өртөөгөөр шууд өнгөрч байсан 2508-р галт тэргэнд шүргэгдэж нас барсан.

дэлгэрэнгүй...

Улаанбаатар татах хэсэг

2010-07-29


2007 оны 05 сарын 26-ны өдрийн 11 цаг 45 минутын орчимд машинч Ч.Надмид засварын сувгийн хос дугуй зорох суурь машины тавцан дээр унаж хүнд гэмтсэн .

дэлгэрэнгүй...

НХ склад

2010-07-29


НХ складны агуулахын эрхлэгч Д.Алтанцэцэг 2007 оны 05 сарын 31-ны өдөр тавцан дээрээс унаж нуруундаа гэмтэл авч баруун гарны яс цуурсан.

дэлгэрэнгүй...

Замын 2-р анги

2010-07-29


2007 оны 6 сарын 8-ны өглөө 06.40 минутын орчим замчин С.Бат-Эрдэнэ зүүн нүдээ гэмтээсэн осол гарсан.

дэлгэрэнгүй...

ДОК

2010-07-29


2008 оны 11-р сарын 17-ны өдрийн 15.00 цагт Ч.Амгаабаатар Ялбаг дахь мод бэлтгэлийн цехэд тууш мод тайрч хураах явцад хураасан мод нурж газрын хэвгий рүү өнхөрч осолдогчийн зүүн хөлний шилбэний хэсгээр хугарсан осол гарсан.

дэлгэрэнгүй...

Сайншанд татах хэсэг

2010-07-29


Сайншанд татах хэсгийн машинч С.Мягмар, туслах машинч П.Чинболд нар 2007 оны 09-р сарын 15-ны өдрийн 09.45 цагт 2М62ММ-007 илчит тэрэгтэй 2805-р галт тэргээр Замын-Үүд-Сайншандын хэсэгт аялах үед илчит тэрэгний "А" секцийн хөргөлтийн сэнсний дамжлага гол хугарч тасарсны улмаас туслах машинч П.Чинболд духны зүүн дээд цохигдож язарсан осол гарсан.

дэлгэрэнгүй...

Улаанбаатар Суудлын вагон депо

2010-07-29


2007 оны 10-р сарын 13-ны өдөр Суудлын вагон депогийн 11-р цувааны үйлчлэгч М.Мөнхцэцэг 272-р галт тэрэгний 1028 вагонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад VII-р купений коридор талын 3-р давхрын мест буюу ачааны тавцанг цэвэрлэх үедээ хөл алдаж доош унаж нуруундаа гэмтэл авсан осол гарлаа.

дэлгэрэнгүй...

Зам тээврийн осол

2010-07-28


2010 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөний УАЗ-469 маркийн 61-80СБА дугаартай автомашин ОХУ-ын Хиагт-Наушкийн хооронд явж байхад замын эсрэг чиглэлээс ирж байгаа машинд шахагдсанаас замын далангийн хажуу руу унасан зам тээврийн осол гарлаа.

дэлгэрэнгүй...

Олон улсын зорчигчийн галт тэрэгний тасалбар худалдах төв

2010-07-28


ОУЗГТТХ төвийн дарга Д.Оюунтунгалаг нь Баянбуурал амралтанд Хүний нөөцийн ажилтнуудын нэгдсэн сургалтанд оролцохдоо гадна шатаар бууж байх үедээ хальтирч унан баруун хөлийн шилбэний яс хугарсан үйлдвэрлэлийн осол гарлаа.

дэлгэрэнгүй...

Улаанбаатар Суудлын вагон депо

2010-07-28


2010 оны 03-р сарын 02-ны өдрийн 13.20 цагт Улаанбаатар дахь Вагон депогийн 25-р цувааны үйлчлэгч П.Алтанцэцэг ашиглалтын цехийн халуун усны шүршүүрт орж байхдаа хальтирч унан баруун хөлний шилбэний ясаа хугалсан үйлдвэрлэлийн осол гарлаа.

дэлгэрэнгүй...

Улаанбаатар Суудлын вагон депо

2010-07-28


2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18.30 цагийн орчимд УБ дахь вагон депогийн 25 дугаар цувааны үйлчлэгч Б.Солонго тус депогийн 42 дугаар замд зогсож байсан 530 дугаар вагоны ажилгүй талын ариун цэврийн өрөөний хана арчиж байх үед нь таазны онгорхой нээлхий сэлгээний хөдөлгөөнд савж баруун нүдний зовхи хөмсөгний орчимд цохиж гэмтээсэн үйлдвэрлэлийн осол гарлаа.

дэлгэрэнгүй...

Сайншанд татах хэсэг

2010-07-28


2009 оны 02-р сарын 11-ний 21.30 цагт 2М62-008 илчит тэрэгний А секцийн 1-р дугуйг солихоор мотор блокыг засварлахаар арааны кожухыг салгахдаа зүүн гарын дунд хурууг 1-р үеэр хавчуулсан.

дэлгэрэнгүй...

Улаанбаатар Суудлын вагон депо

2010-07-28


2009 оны 02-р сарын 01-ний 22.23 цагт Суудлын вагон депогийн үйлчлэгч Л.Батзул Эрдэнэт -Дархан чиглэлийн 311-р галт тэргээр ажиллаж байхдаа Хөтөл өртөөнд тодорхойгүй шалтгаанаар хоцорч улмаар тархиндаа хүнд гэмтэл авч эмнэлэгт нас барсан.

дэлгэрэнгүй...

Чойр өртөө

2010-07-28


2009 оны 03-р сарын 04-ний 03.45 цагт Чойр өртөөний туслах жижүүрээр ажиллаж байсан Э.Мөнхбат 5-р замаар 03.32 цагт орж ирсэн сондгой чиглэлийн 2753-р галт тэрэгний бүрэлдэхүүнийг 4 ширхэг ивүүрээр бэхлээд өртөөний жижүүрт галт тэрэг бэхэлсэн тухайгаа илтгэн 3-р замаар 03.35 цагт орж ирсэн тэгш чиглэлийн 74 вагонтой 2654-р галт тэрэгний бүрэлдэхүүнийг биечилсэн хуудастай тулгалт хийхээр 4-р замын голоор явж байхад уг замаар 03.42 цагт хөдөлсөн 22 вагонтой 5223-р галт тэрэгний 2М62М-016 дугаартай илчит тэргэнд дайрагдаж нас барсан осол гарлаа.

дэлгэрэнгүй...

Улаанбаатар татах хэсэг

2010-07-28


2009 оны 03-р сарын 12-ны өдрийн 17.15 цагт УБ зүтгүүрийн депогийн засварчин О.Бямба-Очир, Л.Оюунбаатар нар бага засварын цехийн 8-р замд зогсож байсан Загал-005 илчит тэрэгний Б секцний ерөнхий генераторыг галош шингэнээр цэвэрлэгээ, угаалга хийж байх үед явах ангид гагнуур хийснээс оч үсэрч гал гарснаас нүүрний хэсэг түлэгдсэн.

дэлгэрэнгүй...

Дархан татах хэсэг

2010-07-28


2009 оны 03-р сарын 18-ны өдрийн 15.30 цагт Дархан татах хэсгийн илчит тэрэгний засварчин В.Хуягбаатар дизелийн цехийн 5,4 метр өндөр байрлах кран балка дээр өндрийн хамгаалах бүсгүй, каскагүй гарч хана цэвэрлэж байхдаа унаж тархиндаа хүнд гэмтэл авсан.

дэлгэрэнгүй...

Замын 6-р анги

2010-07-28


2009 оны 06-р сарын 02-ны өдрийн 15.15 цагт Замын 6-р ангийн замчин Т.Галбаатар тавцан вагонд дэр мод ачиж замын дагуу тараах ажил хийх үед буулгахаар бэлдсэн дэр мод хажуугийн овроос гарч замын хажуугийн хайлаас мод шүргэж уг дэр модонд цохигдох үедээ баруун хөлний шилбэний хэсгээр хугалсан.

дэлгэрэнгүй...

ДОК

2010-07-28


2009 оны 06-р сарын 15-ний өдрийн 11.35 цагт ДОК-ын тракторчин Ц.Батаа Ялбаг дахь уулын хэсэгт трактороор мод чирж яваад уг чирж явсан модны дутуу цагаалсан мөчир хажуугийн ургаа модыг гогдож кабин дээр унах үед толгой нуруундаа гэмтэл авсан.

дэлгэрэнгүй...

Замын-Үүд шилжүүлэн ачих анги

2010-07-28


2009 оны 06-р сарын 24-ний өдрийн 12.00 цагт Замын-Үүд шилжүүлэн ачих ангид ачигч Б.Ганбаатар нь өргөн царигийн 4-р зам дээр 25м урттай зам төмрийг 200444, 200345 тоот вагонд дамнуулан ачиж, бэхэлгээг хийхдээ платформ вагоны тавцан дээр гишгэж 6мм голчтой төмөр утсаар 12 давхарлан эрчилж байхад лоомны үзүүр хугарч арагшаа савж унаж зүүн хөлөө хугалсан осол гарлаа.

дэлгэрэнгүй...

Салхит дахь үе угсрах бааз

2010-07-28


ЗЗМС-ын Салхит дахь Үе угсрах баазын угсрах цехэд төмөр бетон дэр тарааж тавих ажил гүйцэтгэж байсан 20 тн-н даацтай, КК-20/32 маркийн вандан кран 2009 оны 09-р сарын 27-ны 07.15 цагт унаж, краны машинч Ч.Даваажав хөлөө хугалсан осол гарлаа.

дэлгэрэнгүй...

Замын 2-р анги

2010-07-28


2009 оны 10-р сарын 16-ны өдрийн 09.20 цагийн орчим Аршаант-Давааны хоорондын замын 360-р км-т их засварын технологийн цонхонд ажиллаж байсан Замын 2-р ангийн их засварын цувааны гэрээт замчин Б.Билэгсайхан уртасгасан зам төмөр тавих ажлын үед төмөр бетон дэрний босоо боолт чангалж явахдаа хоногондоо ороогүй боолтыг хийх гэж байгаад боолт чангалагч ШБ-2М машиныг унтраалгүй ажилласнаас уг машины толгойд хийсэн стандартын бус дөрөнд баруун гарын шууны хэсгээр орооцолдож хугалсан осол гарлаа.

дэлгэрэнгүй...

Эмээлтийн 5-р хэсэг

2010-07-28


Мандал -Давааны хоорондын замд замын их засварын ажил гүйцэтгэж байгаа ОХУ-ын ПМС-56 зам засварын цуваанд нэмэгдэл хүч ажиллуулах Улаанбаатар төмөр замын талын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Замын 2-р ангийн даргын тушаалаар засварын цуваанд орж ажил гүйцэтгэж байсан Эмээлтийн 5-р хэсгийн 3-р зэрэгтэй замчин Ц.Анхбаяр 2009 оны 10-р сарын 20-ны өдөр Мандал-Ногоонтолгой хоорондын замын 330 дугаар км-н 5-р зуутад галт тэргэнд шүргүүлж амь насаа алдсан осол гарлаа.

дэлгэрэнгүй...

Багахангай техник үйлчилгээний газар

2010-07-28


2009 оны 10-р сарын 28-ны өдрийн өглөөний 06.35 цагт Багахангай өртөөний гол замаар шууд өнгөрсөн 2655-р галт тэргэнд хяналтын үзлэг хийж байсан техник үйлчилгээний газрын вагон үзэгч Б.Бямбадаш өртөөний 2-р зам дээр зогсож байсан 3103-р галт тэрэгний сүүлээс салсан М62УМ-009 маркийн сэлгээний илчит тэргэнд мөргөгдөж нас барсан осол гарлаа.

дэлгэрэнгүй...

дэд гарчиг

 

Сургаалт үгс

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш

"Самюэл Смайлс"

 

Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй

"Шопенхуаэр"

 

Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй

"Жан Поль"

 

Холбоо барих