Мэдээ мэдээлэл

УБТЗ-ын хэмжээнд 2014 онд гарсан ослын мэдээ

2015-02-09


Төмөр замын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүйгээс 8 үйлдвэрлэлийн осол гарснаас хүний амь нас үрэгдсэн - 1, хүнд - 5, хөнгөн - 2 осолтой ажилласан байна. Мөн авто зам тээвэртэй холбоотой 2 осол бүртгэгдсэн байна. Үйлдвэрлэлд гарсан ослуудад нөлөөлсөн хүчин зүйлүүд. Үүнд: - Ажил гүйцэтгэх технологийн горим, аюулгүй ажиллагааны дүрэм заавар байхгүй, байгааг нь зөрчдөг. - Техникийн бүрэн бус вагон ачилтад тавьдаг. - Аюулгүй ажиллагааны зааварчилгааг тодорхой өгдөггүй. - Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүй. - Ажлын байранд хаалт, хашилт хийгээгүй. - Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглээгүй. - Ажил удирдагч ажил гүйцэтгэж байхад хяналт тавьдаггүй. Иймд 2015 ондоо Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн осол зөрчилгүй ажиллахыг нийт төмөр замчиддаа уриалж байна.

Нийт сэтгэгдэл (0)
 
Сэтгэгдэл үлдээх:
Нэр:
E-mail хаяг:
Сэтгэгдэл:
 


дэд гарчиг

 

Сургаалт үгс

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш

"Самюэл Смайлс"

 

Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй

"Шопенхуаэр"

 

Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй

"Жан Поль"

 

Холбоо барих