Мэдээ мэдээлэл

“Эрүүл-Аюулгүй ажлын байрыг дэмжигч байгууллага” Шалгаруулах болзол

2012-10-23


“Эрүүл-Аюулгүй ажлын байрыг дэмжигч байгууллага”

Шалгаруулах болзол

Нэг: Зорилго

1.1 Үйлдвэрлэлийн орчин нөхцлийг сайжруулж ажилчдыгажлын байран дахь осол, мэрэгжлээс шалтгаалах өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгжээс явуулж буй үйл ажиллагаа, гаргаж буй санаачлагыг урамшуулан дэмжихэд энэ болзлын зорилго оршино.

Хоёр: Шалгаруулах үзүүлэлт

2.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол улсын хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартууд болон холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллаж, түүний дагуу зарцуулах хөрөнгийг төсөвлөж гаргадаг байх.

2.2 Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны нөхцөлд тодорхой ахиц гарсан байх. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслэлээр ажилчид хангагдсан байх.

2.3 Ажилчдыг урьдчилан сэргийлэх болон хугацаат эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байдал.

2.4 Үйлдвэрлэлийн зохион байгуулалтын дэг журам, соёл тогтсон байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийг бий болгосон байх.

2.5. ХАБЭА-н сургалтыг зохион байгуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгдөг, “Эрүүл-Аюулгүй ажлын байр”-ыг дэмжих үйл ажллагааг сурталчилж, мэдээлдэг байх.

Гурав: Шалгаруулалт

3.1 Аж ахуйн нэгж байгууллагуудыг “ЖИЖИГ” үйлдвэр, аж ахуйн нэгж/ 50 хүртэл ажилтантай /, “ДУНД” үйлдвэр, аж ахуйн нэгж /  51-199 хүртэл ажилтантай/, “ТОМ” үйлдвэр, аж ахуйн нэгж/ 200-аас дээш ажилтантай / гэсэн гурван ангилал болгон шалгаруулалтад оролцуулна.

3.2. “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг дэмжигч байгууллага” шалгаруулах материалыг цаасан болон цахим хэлбэрээр жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор Хөдөлмөрийн нөхцөл, Мэрэгжлийн өвчин судлалын үндэсний төв, /ХНМӨСҮТ/-ийн Хөдөлмөрийн нөхцөл, судлалын алба /ХНСА/-нд хүлээн авна.

Шалгаруулалтад оролцох байгууллагууд дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ.

Үүнд:

-          ХАБЭА-н орчин , ажлын байрны нөхцлийг сайжруулах хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд авсан тодорхой арга хэмжээ, хүрсэн үр дүн, ахиц /фото зураг, видео бичлэг, бусад хэлбэрээр баталгаажуулсан байх/

-          “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг дэмжигч байгууллага” шалгаруулах уралдааныг дүгнэх үзүүлэлт бүрээр гаргасан хэрэгжилтийн тайлан /НХМӨСҮТ/-өөс гаргасан дүгнэх 100-н онооны үзүүлэлтийн дагуу гаргана.

-          Харъяа орон нутаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаар тодорхойлолт.

-          Ажлын байрандаа хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгүүлсэн тухай дүгнэлт

-          Байгууллагын ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байдал.

3.3 Хугацаа хожимдуулсан материалыг шалгаруулалтад оролцуулахгүй.

3.4. Шалгаруулах үзүүлэлтээр дүгнэгдэж, жагсаалтанд орсон байгууллагуудын үйл ажиллагаатай комиссийн гишүүд газар дээр нь очиж танилцана.

3.5 ХНМӨСҮТ-ийн ХНСА нь “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг дэмжигч байгууллага”уралдааны шалгаруулалтанд ирүүлсэн материалуудыг бүртгэн хүлээн авч, урьдчилсан шалгаруулалт хийж, комиссийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

ДӨРӨВ: Шагнал, урамшуулал

4.1 “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг дэмжигч байгууллага” шалгаруулах онооны үнэлгээгээр дүгнэж, онооны дарааллаар дараах байруудыг эзлүүлнэ.

4.1.1 “ТОМ” үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага:

1-р байр. Нэг. Өргөмжлөл. 2.5 сая төгрөг.

2-р байр. Нэг. Өргөмжлөл. 2 сая төгрөг.

3-р байр. Нэг. Өргөмжлөл. 1.5 сая төгрөг.

4.1.2 “ДУНД” үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага:

1-р байр. Нэг. Өргөмжлөл. 2 сая төгрөг.

2-р байр. Нэг. Өргөмжлөл. 1.5 сая төгрөг.

3-р байр. Нэг. Өргөмжлөл. 1 сая төгрөг.

4.1.3 “ЖИЖИГ” үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага:

1-р байр. Нэг. Өргөмжлөл. 1.5 сая төгрөг.

2-р байр. Нэг. Өргөмжлөл. 1 сая төгрөг.

3-р байр. Нэг. Өргөмжлөл. 500.000 төгрөг.

4.2 “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг дэмжигч байгууллага”-аар шалгарсан байгууллагуудад өргөмжлөл, мөнгөн шагналыг жил бүрийн 12 дугаар сард шинэ жилийн өмнө гардуулна.

4.3 “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг дэмжигч байгууллага”-аар шалгарсан байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах болон бусад аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын арга туршлагыг түгээх ажлыг нийгмийн түншлэлийн байгууллагуудтай хамтран НХХЯ, ХНМӨСҮТөв, НДЕГ хамтран зохион байгуулна.

Жич: Улсын уралдааны материалыг жил бүрийн 11 дүгээр сарын 05-ны дотор ХАБ хэлтэст хүргүүлж байх.

Лавлах утас: 244841, 244415

 

 

 

 

Нийт сэтгэгдэл (1)
 
Бямбасайхан
Болзол нь боломжийн юм байна. Түрүүлдэггүй юм аа гэхэд байр эзэлчих юм биш үү.
2012 оны 11-р сарын 07
Сэтгэгдэл үлдээх:
Нэр:
E-mail хаяг:
Сэтгэгдэл:
 


дэд гарчиг

 

Сургаалт үгс

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш

"Самюэл Смайлс"

 

Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй

"Шопенхуаэр"

 

Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй

"Жан Поль"

 

Холбоо барих